Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

2020-04-10

Эх орныхоо тусгаар тогтнол, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө 1921 онд амь бие хайргүй тэмцсэн партизан цэргийн өлгий нутаг Орхон-Шаамар сум нь Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууг Монгол улсын шинэ үндсэн хуулийн дагуу 1924 онд засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Зүүнбүрэн хан уулын хошуу болгон зохион байгуулж 12 сум болгон хуваасны нэг Орхон-Шаамар сум юм. Нутгийн ард иргэд нь голлон мал маллах, түлшний мод бэлтгэх, хадлан өвс авах, ногоо тариалж зэрэг хөдөлмөр эрхэлж амьдарч байсан байна.      

Тус сум нь засаг захиргааны нэгжийн хувьд Дэлгэрхаан, Дулаанхаан, Охиндий гэсэн 3 багийн  нийт  1127  өрхөд 3895  хүн амьдардаг. Тус сум нь НӨУЕ-ны байгууллага, Нутгийн захиргааны байгууллага болон тосгоны Захирагчийн алба, ЕББДС-2, ЭМТ-2, Цэцэрлэг-2, МСҮТ-1 зэрэг төрийн үйлчилгээг хүргэж  үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 30 гаруй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа  явуулж  байна.

Газар зүйн байршил

 Сэлэнгэ аймгийн Бэлчирийн бүс хэсэгт:

§  Улаанбаатар хотоос 330 км,

§  Аймгийн төвөөс 22 км зайд байрладаг.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Зүүнбүрэн сум , Дулаанхаан тосгон, Хушаат  сум Дархан-Уул аймгийн Орхон сумтай хиллэдэг.

 

БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ

Газар зүйн онцлог

Газрын гадаргын хувьд нутгийн зүүн өмнө хэсэгт нэлээд өндөрлөг ба хамгийн өндөр цэг нь далайн төвшнээс 1558,8 м  өндөрт орших Дэлгэрхаан уул юм. 

Уулсын хооронд үргэлжилсэн хөндий нь ерөнхийдөө өндөр дэнж, уулын ар, өвөр энгэр гуу жалгаас бүрдэнэ. Харин хойд хэсэгт нь тэгш тал үргэлжилнэ.

Цаг уурын нөхцөл.

Өвөл нь жиндүү хүйтэн, хавар нь салхи ихтэй, хөрсний өнгөн хэсгийн налалт ихтэй тул хөрс хуурайшиж ус чийгийн дутагдлаас болж ургамлын өсөлт хөгжилтийг эхний сааруулдагаас гадна тариалангийн ихэнх талбайнууд хөнгөн механик бүтэцтэй тул салхины элэгдэлд их  ордог

§  1 дүгээр сарын дундаж

температур -20-25.2  °С

§  7 дугаар сарын дундаж

температур +18.2--+20.8 °С

§  жилийн хур тундасны нийлбэр 200-313 мм

 

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 67191 га.

 

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх %

ХАА-н газар

31196

46,4

Ойн сан бүхий газар

10104

15

Усан сан бүхий газар

971

1,4

Тусгай хэрэгцээт газар

   22075

32,9

Тосгон, суурин газар

1529

      2,3

Дэд бүтцийн газар

1316

      2,0

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

2014 оны 1-р улирлын орон нутгийн  төлөвлөгөө 2369.8 мянган төгрөгөөр төлөвлөгдөж 5003.1 мянган төгрөгөөр буюу 211.1 хувиар биелэсэн.

Сумын орлогын төлөвлөгөө 211.1 хувиар биелэж байна.

Аймгаас  авах санхүүгийн дэмжлэг 191986.3 мянган төгрөг төлөвлөгдсөнөөс 191986.3 мянган төгрөгийн санхүүжилтийг авсан. Төсөвт байгууллагын өөрийн орлого 249.9 мянган  төгрөгөөр төлөвлөгдөж 100 хувиар биелэсэн. 2014 оны 1-л улирлын зарлага 199126.0 төгрөг буюу 100 хувийн биелэлтэй байна. Нийт  зардлын дүнд  цалин түүнтэй  адилтгах зардал 31.4 %, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал 3.4 %,тогтмол зардал 7.8% бараа үйлчилгээний буюу хувьсах зардал 4.7% нийгмийн халамжийн сангийн зардал 52.7 хувийг тус тус эзэлж байна.Төсвийн нийт зардал хэтрээгүй байна.. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу хэмнэлттэй, үр ашигтай зарцуулсан. Төсвийн болон төрийн сангийн зохих журмуудыг мөрдөж ажиллаж байна. Төсөвт байгууллагуудын хэвийн ажиллагааг хангахын тулд төсвийн хуулийн дагуу оны эхний үлдэгдлийг шаардагдах зардалд зарцуулахаар орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн 9550.0 мянган төгрөгийг тодотголоор батлуулж эрх авч ажиллаж байна.

 

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 65 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 4,091.5 сая, аймагт 32,100.4 сая, орон нутагт 5,093.5 сая нийт 41,285.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

 

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Мал,  сүргийн бүтэц

Сумын хэмжээнд 2013 онд нийт 20994 толгой мал бүртгэгдсэнээс адуу 1031, үхэр 5176, хонь 7876, ямаа 6911

 Газар тариалан

Сумын хэмжээнд 2013 онд нийт 1596тн ургац,  Рапс 30тн, Төмс 2150 тн, 3525тн  хүнсний ногоо, жимс 6,4 тн 4300м2 хүлэмжинд 30,8 тн нарийн ногоо, 2400 зөгийн бүлээс 30,2 тн зөгийн бал тус тус хураан авсан байна.

 

ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ

Зам тээвэр.

Сумын газар нутаг дээгүүр орон нутгийн чанартай 30 км,  Нийслэлтэй холбосон улсын чанартай 45.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон болон орон нутгийн замаар холбогддог. Төмөр замын 37 км зам дайран өнгөрдөг болно.Дэлгэрхаан 1-р багт байрлах хайрган хучилттай 2,1 км замыг тендерт шалгарсан  “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК  хийж гүйцэтгэн  ашиглалтанд оруулаад байна.

Цахилгаан хангамж.

Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1978 онд баригдсан  35/10 квт-ийн дэд станцтай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%