Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГХУСАЗСЗөвлөл


нийт 3

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-04-30 137
Тус арга хэмжээний хүрээнд төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль бусад холбогдох тогтоол шийдвэрүүдийг иргэд, олон, нийтэд сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, мэдээллийг өгч, иргэдийн гомдол, санал, мэдээллийг хүлээн авч ажиллалаа. Тус өдөрлөгт: Засаг даргын Тамгын газар Сумын цагдаагийн хэсэг Ерөнхий боловсролын сургууль Эрүүл мэндийн төв Улсын бүртгэгч Нийгмийн даатгалын байцаагч Татварын байцаагч Халамжийн мэргэжилтэн нар хамтран ажиллалаа. Өдөрлөгт оролцсон төрийн албан хаагч нартаа баярлалаа.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-30 146
Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газраас иргэд, төрийн албан хаагчид, хамтарсан баг болон ахлах ангийн сурагчдад зориулсан эрх зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, практик ойлголт олгов. Үүнд: - Хөдөлмөрийн харилцааны эрх зүй, түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэж буй практик -Захиргааны эрх зүйн талаар -Гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам -Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог давуу тал зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулан ажиллалаа.

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2 ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-04-27 161
Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газартай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагаас зохион байгуулах “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ СУРГАЛТ” болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомж, шийдвэрүүдийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, мэдээлэл өгөх, иргэдийн гомдол, санал, мэдээллийг хүлээн авах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийн талаар санал солилцон зохион байгуулалтын талаар зөвлөлийн гишүүдэд үүрэг чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11146
8638 / 77%
1129 / 10%
390 / 3%
989 / 9%