Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ
2026-04-30
Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газраас иргэд, төрийн албан хаагчид, хамтарсан баг болон ахлах ангийн сурагчдад зориулсан эрх зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, практик ойлголт олгов. Үүнд: - Хөдөлмөрийн харилцааны эрх зүй, түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэж буй практик -Захиргааны эрх зүйн талаар -Гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам -Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог давуу тал зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулан ажиллалаа.